Нийтэлсэн: 2020 он 10 сар 26. 10 цаг 29 минут

Дэлхийн статистикийн өдрийг угтан ҮСХ-ноос өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт албан хаагчдын дунд Богд ууланд алхаж, мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ҮСХ, нийслэл, дүүргийн статистикийн салбарын 100 орчим хүн хамрагдаж, 160 ширхэг шинэс модны үрсэлгээг суулгасан. Богд уулын ой модны 80 гаруй хувь нь шинэс мод. Байгаль орчны доройтлоос болж Богд уулын ой модонд асуудал багагүй тулгарч байгаа бөгөөд шинэс модны үрсэлгээ суулгах хэрэгтэй аж. 2-3 настай нялх үрсэлгээнд хэрэгтэй ялзмаг, хөрс, чийг ой модонд бүгд байдаг учир бид арчлах шаардлагагүй. Байгаль, ой мод өөрөө арчилж ургуулдаг юм байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :