Нийтэлсэн: 2019 он 08 сар 28. 18 цаг 35 минут

Үндэсний статистикийн хорооноос “Статистикийн төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу анхан шатны сургалтыг 2019 оны 8 сарын 26-наас зохион байгуулсан. Уг сургалтад хамрагдсан 22 байгууллагын 30 албан хаагч өнөөдөр ҮСХ-ны дарга А.Ариунзаяагаас сертификат гардан авлаа.
Сургалтаар статистикийн онол, хүн ам, нийгэм, эдийн засгийн статистик, үндэсний тооцоо гэсэн агуулгын хүрээнд ҮСХ-ны салбар хариуцсан албан хаагчид хичээл заасан юм.
Сургалтад хамрагдсан албан хаагчид “Сургалтын хөтөлбөр нь төлөвлөсөн хугацаандаа тохирсон, өгөөж сайтай байна. Анхан шатны мэдлэг олгох тус сургалтаас өөрийн ажилд үр дүнтэй, ач холбогдолтой ойлголтоо бататган авлаа. Яам, агентлагийн ижил асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан болохоор ажил мэргэжлийн чиглэлээр цаашид харилцан хамтран ажиллах боломж нээсэн сургалт байна” гэж сэтгэгдлээ илэрхийлж байлаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :