Нийтэлсэн: 2019 он 08 сар 13. 16 цаг 15 минут

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

 Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

Төслийн дугаар:  5483-MN

Зөвлөх үйлчилгээний нэр:  Бизнес регистрийн зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээний дугаар:  3.2.7b

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан бие даасан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

 

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ) нь Статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ыг жишиг загвар болгон ашиглах, бизнесийн регистрийн иж бүрэн системийг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын хооронд тоон мэдээлэл солилцох төслийн баримт бичгийг боловсруулахаар төлөвлөж байна. ҮСХ нь бизнес регистрийн өөрчлөлт, хөдөлгөөнийг хөтлөх, ашиглах программ хангамжийг сайжруулан хөгжүүлэх болон захиргааны мэдээллийг санг бизнес регистрийн сантай уялдуулах төслийн баримт бичиг боловсруулах чиглэлээр ажилладаг мэргэшсэн бие даасан зөвлөхийг ажиллуулах сонирхолтой байна.

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ) энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой зөвлөхийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөхүүд зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

 

Шалгуурын хураангуй:

  • Мэдээллийн технологи, програмчлалын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Программ хангамж хөгжүүлэх, газарзүйн нэгдсэн систем боловсруулж байсан туршлагатай;
  • Ажлын ачаалах даах, хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэдэг байх;
  • Англи хэл дээр баримт бичиг боловсруулах, ажил гүйцэтгэх чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Статистикийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

Дээрх шалгуурыг хангах сонирхсон нэр дэвшигчид дараах бичиг баримтыг Монгол, Англи хэл дээр бүрдүүлж, битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
  • CV, дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар, хийсэн ажлуудын хуулбар);
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолт.

 

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/mn/3-2-7b_tor_eng/, монгол хэл дээрх хувилбарыг www.smart.gov.mn/mn/3-2-7b_tor_mon/ээс   тус тус татаж үзнэ үү.

 

Сонирхож буй зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлоготой танилцахыг хүсье.

 

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана.

 

Даваа-Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын  цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

 

ХаягУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2Б байр, Үндэсний хөгжлийн газар, 303 тоот

Ажилтны нэрД.Соёл-Эрдэнэ

Утас+976-51264870

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

 

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны  өдрийн 14.00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

 

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт тусгасан ажлыг 5 сарын дотор багтаан гүйцэтгэх бөгөөд ажил гүйцэтгэх хугацаанд Улаанбаатар хот ҮСХ-ны байранд ажиллана.

  •  


Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :