Нийтэлсэн: 2019 он 07 сар 04. 15 цаг 49 минут
Үндэсний статистикийн хорооноос Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Далайн захиргаа УТҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Улаанбаатар төмөр зам ХНН, Нийслэлийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын статистикийн асуудал хариуцсан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтыг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл нээж, тус газрын ахлах статистикч Б.Анхзаяа “Түүврийн дизайн, үндсэн арга техник, тэдгээрийн хэрэглээ”, статистикч Ч.Цогзолмаа “Статистикийн мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийх, үндсэн арга техникүүд”, ахлах статистикч Г.Ялалт “Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход төрийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг”, статистикч Ю.Батзоригт “Статистикийн тоон мэдээллийн хэрэглээ, ач холбогдол”, статистикч Ж.Цэрэнханд “Дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбарын онцлогтой тооцох” сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.


Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :