Нийтэлсэн: 2019 он 05 сар 31. 16 цаг 22 минут

Үндэсний статистикийн хорооны өнөөдөр болсон Даргын зөвлөлийн хурлаар энэ онд болох Байшин, орон сууцны тооллогын асуулга гарын авлагын төслийг батлав. Мөн Гаалийн ерөнхий газрын захиргааны статистикийн мэдээллийн шинэчилсэн маягт, маягт нөхөх зааврын төслийг хэлэлцэж, батлахад ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн болон гаалийн улсын байцаагч Д.Нямдагва нар оролцов.

Үүнээс гадна Мэргэшсэн жолооч болон авто тээврийн үйлчилгээний маягт, маягт нөхөх зааврын төслийг баталлаа. Тээврийн салбарын бүртгэл мэдээлэл, хяналтын цар хүрээг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, бодлого боловсруулалт, төлөвлөлтөд ашиглах, хэрэгжилтийг үнэлэхэд шаардлагатай тоон мэдээллийн бааз, суурийг бүрдүүлэхээр ЗТХЯ, АТҮТ, ҮСХ-ны хамтарсан ажлын хэсгийг 2017 онд байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд тээврийн салбарын анхан шатны мэдээллийг цуглуулах, боловсруулах, мэдээлэл дамжуулах урсгалыг бий болгох, харилцан мэдээлэл солилцох ажлыг дэс дараатай хэрэгжүүлж байгаагийн нэг нь Мэргэшсэн жолоочийн болон авто үйлчилгээний маягт юм. Тус маягтыг баталсанаар, улсын хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллаагаа явуулж буй ААНБ, иргэний бүртгэл мэдээлэл сайжирч, тэдгээртэй холбоотой аливаа асуудлыг шийдэхэд илүү дөхөм болох юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :