Нийтэлсэн: 2019 он 05 сар 28. 12 цаг 18 минут

Үндэсний статистикийн хорооноос статистикийн төв орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулсан дунд түвшний I шатны сургалт эхэллээ.

Сургалтад ЭМЯ, ЦЕГ, ҮСХ болон нийслэл, дүүрэг, аймгийн статистикийн газар хэлтсийн албан хаагчид оролцож байна. Сургалтаар статистикийн онол, нийгэм, эдийн засгийн үзэгдлүүдийн хамаарлын статистик судалгаа, хэрэглээний программ, үндэсний тооцооны систем, хүн ам, нийгмийн статистик зэрэг олон сэдвээр зохион байгуулж байна. Сургалтыг ҮСХ-ны албан хаагчид, МУИС-ын эрдэмтэн, багш нар удирдан явуулж байгаа бөгөөд 31-нийг хүртэл үргэлжилнэ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :