Нийтэлсэн: 2019 он 05 сар 20. 14 цаг 18 минут

Хууль зүй, гэмт хэргийн статистикийн өнөөгийн байдал, аргачлал, ангилал, маягт заавар, www.1212.mn Мэдээллийн нэгдсэн сангийн хэрэглээний талаар ҮСХ-ны хууль зүй, гэмт хэргийн статистик хариуцсан статистикч Ц.Дулмаа, референт Г.Батбуян  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачдад сургалт зохион байгууллаа.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал тэргүүтэй судлаачдын баг оролцов.

Гэмт хэргийн статистикийн олон улсын аргачлал, ангилал түүнийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийг гарган авахад хохирогчийн судалгааны үүрэг, хэрэгцээ, шаардлага гээд олон чухал асуудлыг хамрууллаа.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :