Нийтэлсэн: 2019 он 05 сар 17. 18 цаг 14 минут

Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ–2019” хөтөлбөрийн оролцогчид Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа болон удирдлагын ажилтай танилцлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд нийгэмд үлгэр дуурайл болж буй манлайлагч эмэгтэй удирдагчтай байгууллагын үйл ажиллагаа болоод ажлын туршлагаас нь хуваалцаж, танилцах аялал хийдэг аж. Энэ удаа Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа статистикийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эмэгтэйчүүдийн статистик мэдээлэл, өөрийн ажлын зарчим, туршлагын талаар илтгэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :