Нийтэлсэн: 2019 он 04 сар 17. 15 цаг 52 минут

Үндэсний статистикийн хороо болон ЖАЙКА-ийн “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийн баг хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.  Үүний хүрээнд ҮСХ-ны мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх "Эрчим хүчний баланс байгуулах арга зүйн сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтыг ЖАЙКА-ийн төслийн удирдагч Такеши Эноки, төслийн эрчим хүчний салбарын мэргэжилтэн Томоки Такахаши нар удирдан явууллаа.

Энэ үеэр Монгол Улсын “Эрчим хүчний баланс”-ыг байгуулах ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэх, Япон улсын туршлагыг хуваалцах, “Эрчим хүчний баланс”-ыг байгуулах үйл ажиллагааг тодорхойлох, ҮСХ-ны мэргэжилтнүүдэд тулгарч буй бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг хэлэлцлээ. “Эрчим хүчний баланс” байгуулснаар тогтвортой хөгжлийн зорилт болон хүлэмжийн хийн мэдээллийг тооцох боломж бий болохоос гадна байгаль орчин, эдийн засгийн талаар бодлого боловсруулж, шийдвэр гаргахад үндсэн суурь мэдээлэл болох юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :