Нийтэлсэн: 2019 он 04 сар 05. 15 цаг 29 минут

НҮБ, Европын комисс, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), ОУВС (IMF), Дэлхийн банк (WB) хамтран Статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх, бодлого боловсруулалтад баримт нотолгоо ашиглах, улс орнуудын статистикийн байгууллагуудыг бэхжүүлэх зорилгоор 21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС21)-ийг 1999 онд үүсгэн байгуулсан.

Энэ сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан ээлжит Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяаг Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгосон байна.

Удирдах зөвлөл нь 54 гишүүнээс бүрддэг бөгөөд, үүнд Дэлхийн 13 бүсийг төлөөлсөн улс орнуудын статистикийн байгууллагын удирдлага, НҮБ-ын агентлаг, ОУ-ын банк, санхүүгийн байгууллага зэрэг багтдаг юм.

https://paris21.org/

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :