Нийтэлсэн: 2019 он 02 сар 25. 15 цаг 43 минут

Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтсээс “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан” буюу статистикийн улсын байцаагчдын чадавхыг бэжхүүлэх сургалтыг танхимын болон онлайн хэлбэрээр  зохион байгуулж байна. Сургалт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн болон ажил хэргийн мэдээлэл өгөх, албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн чанарыг хангах асуудлаар ажил хэргийн мэдлэг олгох зорилготой юм.

Танхимын сургалтыг өнөөдөр Үндэсний статистикийн хороон дээр  зохион байгууллаа. Сургалтад яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж буй статистикийн 29 улсын байцаагч оролцож санал бодлоо солилцлоо.  Онлайн сургалтыг маргааш буюу 26-нд 21 аймаг, Налайх, Багахангай, Багануур дүүргийн 83 статистикийн улсын байцаагчдыг хамруулан зохион байгуулна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :