Нийтэлсэн: 2019 он 02 сар 25. 11 цаг 58 минут

Үндэсний Статистикийн хорооноос 2012 оноос хойш “Статистикийн төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу гурван шатлалт сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулж байгаа.

Энэ удаагийн анхан шатны сургалтад Үндэсний статистикийн хороо, нийслэл, дүүргийн Статистикийн газар, хэлтсийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Норвегийн тусламжийн байгууллага, Авто тээврийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Жендэрийн үндэсний хорооны нийт 26 албан хаагчдыг хамруулж сертификат олголоо.

Сургалтад ҮСХ, Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын их сургуулийн багш, албан хаагчид хүн ам, нийгмийн болон эдийн засгийн статистик, статистикийн онол, үндэсний тооцооны систем, мэдээллийн технологи, статистикийн хэрэглээний программ, төрийн албаны ёс зүй, холбогдох хууль, журам, удирдлага, манлайлал зэрэг сэдвээр лекц уншиж, дадлага ажил орсон юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :